Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ-ын нууц ажилтны гар буу, тэмдгийг хулгайлжээ

АНУ-ын  албан байгууллага, өндөр албаны хүмүүс, элчин сайдын яамдын хамгаалалтын албанд ажилладаг нууц албаны ажилтны гар буу, бусад эд зүйлийг албан байрнаас нь холгүй газраас хулгайлсан хэрэг гарсан байна.
CNN телевизийн мэдээлснээр бол нууц ажилтны Вашингтоны төвд байрлуулсан авто машинаас гар буу, нууц ажилтны тэмдэг, холбооны хэрэгсэл, чихэвч, зураг бүхий дискийг нь хулгайлсан банйа. Нууц ажилтны нэрийг Вашингтоны цагдаагийнхан дурдаагүй ч нэг эх сурвалж энэ хүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хамгаалалтын салаанд ажилладаг гэсэн байна.
АНУ-ын нууц алба энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч энэ хэргийг агентлагийн үйл ажиллагаанд аюул учруулах зорилгоор үйлдсэн гэж үзэж байгааг албаны бус нэг ажилтан хэлжээ.
АНУ-ын нууц алба аюулгүй байдлыг хангах талаар хангалтгүй байна гэсэн шүүмжлэл сүүлийн жилүүдэд нэг биш удаа гарч байсан. Энд ажилтнуудын нь сахилга хариуцлагаас гадна, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс Цагаан ордны нутаг дэвсгэрт нэвтэрсэн зэрэг шүүмжлэл гарч байсан юм.
0 Сэтгэгдэл
Өндөр албаныхан нь хулгай хийсэн юм уу? ойлгомжгүй байна.
америк бол муу бүхэн шүглэсэн муу ёрын орон
АНУ-ын өндөр албан байгууллага. Юу гэж ойлгох юм бэ дээээээээ
Хамгийн их уншсан