Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Чикагогийн цагдаа таван хүүхдийн эхийг санамсаргүй буудан хөнөөжээ

Америкийн Иллинойс мужийн Чикаго хотод цагдаагийн ажилтан, таван хүүхдийн эх 55 настай Бетти Жонсыг санамсаргүй буудан хөнөөсөн хэрэг гарлаа хэмээн орон нутгийн хууль сахиулах байгууллагын албан ёсны төлөлөөгч мэдэгдсэн байна.
Уг нь цагдаагийн газарт 19 настай хар арьст залуу Куинтино Легир гэгч бейсболын цохиураар зэвсэглэн хууль сахиулагчид халдлаа гэсэн дуудлага ирсэн юм байна. Цагдаагийнхан танхай эр лүү буудан шархдуулах үеэр дэргэд нь байсан олон хүүхэдтэй эх суманд оногдож эмнэлэгт очоод нас баржээ. Хэргийн газарт Жонс ямар байдалтай байсныг мэдээлээгүй ч Легир, эмэгтэй хоёр эмнэлэгт очоод нас барсан гэжээ. “55 настай эмэгтэй суманд тохиолдлоор өртсөн, энэ бол эмгэнэлтэй хэрэг байлаа” гэж цагдаагийнхан мэдээлжээ.
Цагдаагийнхан эмэгтэйн төрөл төрөргсөд, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Цагдаад хэдэн жил ажиллаж байгаа,  ямар ажилтан буудсан тухай мэдээлээгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан