Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Буйлны үрэвсэл
Буйлны үрэвсэл бол шүдний тойрон эдийн өвчин. Шүдний тойрон эдийн өвчин нь шүдийг тулж барьж байдаг эдүүдийн үрэвсэл болон халдвар юм.
Үүнд: буйл, шүдний тойрон эдийн холбоос, шүдний ховил, түүшин сэртэн ордог.
Буйлны үрэвсэл бол цаашдаа шүдний тойрон  эдийн архаг өвчин болдог, энэ нь шүдийг хөдөлгөөнд оруулж унагахад хүргэдэг аюултай тул буйлны үрэвслийг цааш даамжирахаас нь өмнө эмчлэх нь чухал юм.
Буйлны үрэвсэл нь шүдэнд удаан хугацаанд хураагдсан өнгөрөөс болж үүсдэг. Өнгөр нь наалдамхай материал, бактери, шүлс, хоолны үлдэгдлээс тогтдог ба шүдний гадаргуу дээр үүссэнийг хэлнэ. Хэрэв шүдний өнгөрийг цэвэрлэхгүй бол энэ нь хатуу үлдэгдэл болон хувирдаг ба бид үүнийг шүдний чулуу гэдэг. Эдгээр нь шүдний ёроол хэсэгт ихэвчлэн байрладаг. Өнгөр ба шүдний чулуу нь буйлыг үрэвсүүлж бас өвчлүүлдэг. Тэдгээрээс гардаг хорт бодисууд нь буйлыг өвчлүүлж, хөөлгөж улмаар зөөллөдөг. Буйлыг гэмтээх нь буйлны үрэвсэлд хүргэдэг. Үүнд: Хэт хүчтэй үрж угаах, буруу угаах гэх мэт орж болно.
Буйл үрэвсэх гол шалтгаанууд нь:
1.    Ерөнхий биеийн өвчлөл
2.    Амны хөндийн эрүүл мэндийг муу хянах
3.    Жирэмслэлт (дааврын өөрчлөлт нь буйлны мэдрэг чанарыг ихэсгэдэг)
4.    Чихрийн шижин өвчний хяналтгүй байдал
Үүнээс гадна шүдний эгнээний гажиг, шүдний буруу байрлал, амны хөндийн аппарат, зэмсгүүдийн суурилуулалтын технологи зөрчигдсөн, хиймэл шүдэлбэрийн тагнай ба шүдний титэмнүүд зөв хийгдээгүйгээс буйлны үрэвсэл үүсэх магадлалыг ихэсгэдэг.
Эм бэлдмэлүүдийг буруу хэрэглэснээс буйл үрэвсэх нь байдаг. Жишээ нь уналт, таталтын үед хэрэглэдэг фенитоин, жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэлүүд, тугалга, бисмутын хольцтой эмүүд гэх мэт.
Буйлны үрэвсэл нь өсвөр насны үед буюу шилжилтийн насны үед эхэлдэг ба энэ нь дааврын өөрчлөлтөөс улбаатай ба эмчид хандан зөвлөгөө авч эмчлүүлээгүйгээс энэ нь үргэлжилж насанд хүрэхэд нь ч байж байдаг. Буйлны үрэвслийн шинж тэмдгүүд :
-       Цус гардаг буйл (сойзоор угаахад)
-       Буйлны өнгө - тод улаан ба улаан
-       Хүрэхэд зөөлөрсөн, хөндүүртэй буйл
-       Хавдсан буйл
-       Буйлны гадаргуу гялтганасан шинжтэй харагддаг.
Буйлны үрэвслийг тогтоохдоо дээрх шинж тэмдгийг байгаа эсэхийг шалгана.
Рентген зургаар түүшин сэртэнгийн хэмжээг авснаар үрэвсэл нь цааш шүдний тулгуур эдүүдэд халдварласан үгүйг тодорхойлно. Буйлны үрэвслийг эмчлэх гол зорилго нь үрэвслийг намдаах явдал юм.
Шүдийг маш сайн цэвэрлэх :
-       Шүдний өнгөр болон чулууг зайлуулах
-       Цаашид хэрхэн зөв угаах, арчлах талаар эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг чанд сахих
-       Бактерийн эсрэг амны уусмалуудыг зөв хэрэглэх
-       Шүдний утасыг зөв хэрэглэж сурах
Бусад дээр дурьдсан буйл үрэвсүүлэх шалтгааныг арилган буйлыг эмчлэн эдгээнэ. Эрүүл буйл нь ягаан өнгөтэй, хатуу, нягт байдаг. Танд зөвлөхөд мэргэжлийн эмчийн зөвөлгөөг авч амны хөндийн эрүүл мэндийг сахих нь таныг маш олон өвчнөөс хамгаална.

Бэлтгэсэн: Болор-Дент шүдний эмнэлгийн их эмч С.Уранчимэг

Ашигласан ном
АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн Үндэсний Эрүүл Мэндийн Номын Сангийн цахим хуудас - MedlinePlus
http://www.nlm.nih.gov/medlineplus/ency/article/001056.htm
 
Манай эмнэлгийн хаяг – СБД-ийн 9-р хороо, Үүрдийн Гэгээ чуулганы байр, 104 тоот БолорДент шүдний эмнэлэг. Харилцах утас : 9116-1771
1 Сэтгэгдэл
Шүд авхуулаад идгэхгүй юм яах вэ
Dears, shud maani ovdohgu bgaa hernee, havdaad bh yum yunaas boldog yum bol
Хамгийн их уншсан