Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээнэ
Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар улиран одож буй энэ оны сүүлийн хуралдаанаа Зул сарын баярын өмнөх өдөр буюу 12 дугаар сарын 23-нд хийж олон асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсад Итали Улсын ЭСЯ-ыг нээх асуудал байв.
Энэхүү асуудлыг Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Паоло Жентилони хуралдаанд оруулж Засгийн газрын гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээхээр боллоо.
Энэхүү шийдвэрийг Италийн Засгийн газар гаргахдаа хоёр орны улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа, Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа, Монгол Улс Ром хотод ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа зэргийг юуны өмнө харгалзан үзсэнээс гадна мөн соёлын харилцааг гүнзгийрүүлэх хоёр талын хүчтэй сонирхол байгаа гэдгийг үндэслэн шийдвэрээ гаргасан тухай Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони мэдэгдэв.
Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар улиран одож буй энэ оны сүүлийн хуралдаанаа Зул сарын баярын өмнөх өдөр буюу 12 дугаар сарын 23-нд хийж олон асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсад Итали Улсын ЭСЯ-ыг нээх асуудал байв.Энэхүү асуудлыг Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Паоло Жентилони хуралдаанд оруулж Засгийн газрын гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээхээр боллоо.

0 Сэтгэгдэл