Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Г.Шийлэгдамыг батлан даалтаар гаргажээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргажээ. Түүнийг шинэ он гарахын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд батлан даалтад гаргасан гэх мэдээлэл байна.
Авлигатай тэмцэх газар нь түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлан саатуулсан юм. Ингэхдээ авлигын хэрэгт холбогдуулан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч эрүүл мэнд муудсаны улмаас эмнэлэгт шилжин хэвтэн эмчлүүлж байв.
Харин түүнийг батлан даалтад гаргах болсон шалтгааныг баривчлан саатуулах 60 хоногийн хугацаа нь дууссантай холбож буй юм.
Тэрээр саатуулагдсаныхаа дараахан Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Гэвч Ерөнхий сайдын зүгээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ-д оруулж ирэлгүй бараг хоёр сар шахам болж буй.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргажээ. Түүнийг шинэ он гарахын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд батлан даалтад гаргасан гэх мэдээлэл байна.Авлигатай тэмцэх газар нь түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлан саатуулсан юм. Ингэхдээ авлигын хэрэгт холбогдуулан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч эрүүл мэнд муудсаны улмаас эмнэлэгт шилжин хэвтэн эмчлүүлж байв.
Харин түүнийг батлан даалтад гаргах болсон шалтгааныг баривчлан саатуулах 60 хоногийн хугацаа нь дууссантай холбож буй юм.
Тэрээр саатуулагдсаныхаа дараахан Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Гэвч Ерөнхий сайдын зүгээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ-д оруулж ирэлгүй бараг хоёр сар шахам болж буй.
0 Сэтгэгдэл
























