Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Билл Гейтс ДаВинчигийн гараараа урласан номыг 30.8 сая ам.доллараар худалдаж авсан байдаг
Хуучирсан бас ховор л бол үнэтэй ном байдаг юм биш. Тэр ном олон нийтэд хэрхэн нөлөөлж, цаашид тэрхүү утга агуулага нь хуучрахгүй байх тусмаа үнэ цэнэтэй байдаг гэдэг.  Номыг жинхэнэ цуглуулагчид бол өөрийнхөө ном бүрийг бүтсэн үүх түүх, хэрхн түүнийг худалдаж, хэн хэний гар дамжсаныг хүртэл мэддэг юм.


Уильям Шекспирийн “Анхны ном”


‘First Folio’ by William Shakespeare

Шекспирийн өөрийн гараар бичсэн анхны жүжгийн зохиолууд энэхүү номд багтжээ. 1622-1623 онд энэхүү номыг 72 ширхэгийг л хуулбарлан гаргасан аж. 2006 онд тэрхүү 72 ширхэгээс үлдсэн энэ номыг дуудлага худалдаагаар 4.2 сая ам.доллараар борлуулжээ.

Эдгара Аллана По “ Тамерлин ба бусад шүлгүүд”


‘Tamerlane and Other Poems’ by Edgar Allan Poe

Энэхүү шүлгийн бяцхан түүвэр нь Америкийн алдарт зохиолчийн хамгийн анхны бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэй юм. 50 ширхэгийг л үйлдвэрлэсэн бөгөөд өнөөдөр тэдний нэгийг нь 600 мянган ам.доллараар үнэлээд байгаа билээ.


Артюр Рембо “Тамын улирал”


‘A Season in Hell’ by Arthur Rimbaud

Энэхүү номыг зохиолч бол хар тамхинд донтож, архинд гүн орчихсон нэгэн байж. “Тамын улирал” зохиолоо тэрээр яруу найрагч Поль Верлентой учир ургуулахаасаа өмнө бичиж дуусгасан гэдэг. 1873 онд бүтээсэн энэ номыг 2006 онд 644 мянган ам.доллараар зарагджээ.


“Эртний Орос улс”Федор Солнцева



‘Antiquities of the Russian state’ by Theodore Solntsev

Энэхүү цуврал ном нь эртний Орос улсын гайхалтай архитектур, бэлгэдэл, хувцас мөн урлаг соёлын үнэт зүйлсийн утга учрыг зурагт тайлбартайгаар өгүүлсэн байдаг. 2008 онд 600 ширхэг энэхүү цуврал номыг 748 мянган ам.доллараар худалдаж авчээ.


Иоганн Гутенбергийн хэвлэсэн анхны “ Библи”



‘The Bible’ Johann Gutenberg

Энэ бол анхны хэвлэмэл ном. 1445 онд худалдаанд гаргажээ. 180 ширхэгийг л хэвлэсэн бөгөөд манай зуунд 48 ширхэг нь л үрэгдэлгүй иржээ. Гутенберг үнэхээр гайхалтай технологи нэвтрүүлж чадсаны ачаар өнөөг хүртэл хадгалагдаж байгаа Библи нь 1897 онд л 20 мянган ам.долларт хүрч байсан гэдэг.

 


“Америкийн шувуу” Жон Жеймс Одюбон

 

‘Birds of America’ by John James Audubon

Номыг зохиогч нь бүтэн 20 жилийн турш Хойд Америкийн шувуудыг зурсан аж. Анх ном хэлбэртэй биш, гараар зурсан зургийн цомог хэлбэртэй байсан аж. Ном болон хэвлэгдэн гарсных нь дараа эхийг нь 2008 онд 8.8 сая ам.доллараар зарсан байна.


“Сараева Агады”

‘Sarajevo Haggadah’

Агады гэдэг нь еврей үндэстний бичгийн нэг хэлбэр. Энэхүү номд нь Пасхи баяр наадмын тухай өгүүлдэг бөгөөд 14 зуунд хэвлэгдсэн ном аж.  Номын бүх хуудас нь аль болоод зэсээр чимэглэгдсэн.


“Газар зүй” Клавдия Птолемея



‘Geography’ of Claudius Ptolemy

Манай эриний өмнөх нэгдүгээр зуунд амьдарч байсан аугаа эрдэмтний хамгийн томоохон бүтээл юм.Энэ бол эрний шинжлэх ухааны үндэстэй анхны баримт билээ. Птолемей нь өөрийн бүтээлээрээ газар зүйн шинжлэх ухааныгайхалтай нээлтүүд хийгээд зогсохгүй дэлхийн газрын зургийг бүтээсэн аж.


“Христийн шашны их сургууль” Жон Кальвин



‘Institutes of Christian Religion’ by John Calvin

1530 онд бичсэн энэхүү ном бол агуу өөрчлөлт, шатны гүн ухааны тухай ойлголтыг хүн төрөлхтөнд танилцуулсан ховор бүтээл юм. Кальвины энэ хөдөлмөрийн ачаар шашны тухай ойлголт нь мэдлэг олгох түвшинд хүрчээ.


“Лестерийн Кодекс” Леонардо да Винчи


‘Codex Leicester’ by Leonardo da Vinci

Да Винчигийн 1506-1510 онд хийсэн шинжлэх ухааны судалгаанууд нь ном болон хэвлэгдсэн нь энэ. Энэ ном нь Да Винчи өөрийн гараар бичиж зурсан судалгаанууд дээр үндэслэгдсэн юм. 1994онд Билл Гейтс энэхүү номыг 30.8 сая ам.доллараар худалдан авсан байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан