Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Төсвөөс байр авсан аудиторуудыг буруугүй гэж Прокурор үзжээ
Иргэн Б.Цогтгэрэл өнгөрсөн оны 9 сараас эхлэн Шилэн дансны тухай хуулийн дагуу байгууллагуудын Шилэн дансанд үзлэг шалгалт хийж заримыг нь зохих байгууллагуудад нь шалгуулахаар хандаад байгаа билээ.

Тодруулбал Үндэсний Аудитын газрын даргыг АТГ-т өгсөн. Учир нь тэд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орон байраар хангах гэсэн гүйлгээний утгаар төсвийн 180 сая төгрөг зарлагдсан нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулахыг хүссэн юм.   Энэ талаар Б.Цогтгэрэл "Үгсэн хуйвалдсан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө олж авсан байж болзошгүй тул эдгээр хүмүүсийг АТГ-т өгч байна. Татвар төлөгчдийн өгсөн 180 сая төгрөгөөр байр авчихаад ажлаа хийхгүй бол хийлгээд өгдөг газарт нь хандахаас яахавдээ" хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл АТГ-ынхан түүний хүсэлтийн хариуг ирүүлжээ. Үндэсний аудитын газрын энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Энэ талаар иргэн Б.Цогтгэрэл өөрийн Facebook хуудсандаа "180 сая төгрөгөөр байр авсан Аудиторуудад ямар ч асуудал алга гэнэдээ. Гэтэл Авлигын эсрэг хуулинд ямар заалт байгааг харцгаа. Аудитор байна гэдэг нь жирийн иргэн биднээс давуу байдал үүсч байр авах шалтаг болохгүй. Гэвч амьдрал дээр энэ их эдийн засгийн хямралын үеэр татвар төлөгчдийн мөнгөөр тэд орон сууц авч байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ???

Дэлгэрэнгүй мэдээллийг надаас аваарай. Би энэ явдлыг яавч зүгээр өнгрөөхгүй. ҮАГ-ын үүдэнд суулт хийнэ. Цагийг та бүхэнтэйгээ ярилцаж байгаад зарлая." хэмээн бичсэн байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан