Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2016 онд болж болзошгүй 10 дайныг Foreign Poli сэтгүүл нэрлэлээ
Америкийн Foreign Policy /Гадаад бодлого/ сэтгүүл ирж байгаа 2016 онд гарч болзошгүй дайн зэвсэгт мөргөлдөөнийг нэрлэсэн байна. Тус хэвлэлийн тоймчид манай гариг дээр улс хоорондын дунд зэвсэгт мөргөлдөөн дайн дэгдээж болзошгүй хамгийн халуун цэгүүдийг тоймлон нэрлэсэн байна.

Шинжээчдийнхээр бол шинэ дайн Афганистан, Сири, Ирак, Өмнөд Судан, Чад, Йеменд гарч магадгүй юм байна.
Үүнээс гадна трукийн засгийн газартай байнга тэмцэлддэг курдуудын зөрчил зэвсэгт мөргөлдөөнд хүрч магадгүй бол Ливид болж байгаа иргэний дайн энэ онд бүр шинэ түвшинд хүрч мэднэ гэнэ.

Мөн ерөнхийлөгч Пьер Нкурунзиз нь гурав дахь удаагаа сонгогдоод байгаад сэтгэл дундуур байгаа Бурундийн иргэдийн дургүйцэл дайн самуунд хүргэж болно гэнэ.

Өөр бас нэг “тэсрэхэд бэлэн” байгаа бүс нутгаар Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан АНУ болон БНХАУ-ын хооронд мөргөлдөөн хүргэж болзошгүй гэж  нэрлэсэн байна.

2016 он бол хүчирхийлэл, алан хядлагын эсрэг дэлхий дахинаараа нэгдэн нягтарч ойлголцох, ялангуяа Сирид энх тайван тогтоохын төлөө он байх ёстой гэж зохиогч бичжээ.
Foreign Policy сэтгүүл сүүлийн таван жилд манай гариг дээрх халуун цэгийн тоо харьцангуй нэмэгдсэн гээд ийм болохоор 2016 онд зэвсэгт мөргөлдөөнийг зайлуулах, зохицуулахад нөхцөл ихээхэн төвөгтэй болно гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан