Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Ирэх 08-р сарын 01-н хүртэл микроавтобус үйлчилгээнд явна
Микро автобус буюу жижиг оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын 1-нд дуусч байгаа учраас үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч одоогийн байдлаар микро автобус үйлчилгээнд явсан хэвээр байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай зорчуулах зэрэг стандарт байдаг ч одоо үйлчилгээнд явж буй микронууд стандартын шаардлага хангасан нь ховор. Ашиглалтын хугацаа нь дууссан микро автобусыг үйлчилгээнээс хэзээ гаргах талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодрууллаа.
-Одоо ч микро автобуснууд шугаманд явж байна. Үйлчилгээнд явуулах хугацааг нь сунгасан юм уу?
-Гэрээг нь наймдугаар сарын 1 хүртэл сунгасан. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн. Мөн оношилгоонд заасан хугацаанд орох, зарим чиглэл маршрутыг шинэчлэн зохион байгуулахаар болсон.
-Нийслэлд хэдэн микро автобус үйлчилгээнд явж байгаа вэ. Бүх микроны ашиглалтын хугацаа нь дуусч байгаа юм уу?
-Нийт 340 орчим микро автобус нийслэлд үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа гэв.
Микро автобус буюу жижиг оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын 1-нд дуусч байгаа учраас үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч одоогийн байдлаар микро автобус үйлчилгээнд явсан хэвээр байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай зорчуулах зэрэг стандарт байдаг ч одоо үйлчилгээнд явж буй микронууд стандартын шаардлага хангасан нь ховор. Ашиглалтын хугацаа нь дууссан микро автобусыг үйлчилгээнээс хэзээ гаргах талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодрууллаа.-Одоо ч микро автобуснууд шугаманд явж байна. Үйлчилгээнд явуулах хугацааг нь сунгасан юм уу?

0 Сэтгэгдэл