Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Үлэг гүрвэлийн олдворууд эх нутагтаа ирэх нь
Өнгөрсөн сарын сүүлээр гадаадын хэвлэлүүдээр АНУ-д хууль бусаар оруулсан тарбозаврын ясыг худалдан авсан этгээд уг ясыг Монголд буцаан өгөхөөр болсныг Америкийн Хууль зүйн яам нь мэдээлснийг дамжуулсан. Энэ яс нь одоогийн Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийд амьдарч байсан тарбозаврын төрөлд хамаарах үлэг гүрвэлийнх юм байна.
Үлэг гүрвэлийн энэ төрөл нь Хойд Америкийн төрөлтэй ихээхэн төстэй учир тираннозаврын төрөлд хамааруулан тооцох тохиолдол ч байдаг аж. Монголын хуулиар бол тус улсын нутаг дэвсгэрт олдсон үлэг гүрвэлүүдийн ясыг Засгийн газарт буцаан өгөх ёстой. Үүнээс гадна, эдгээр олдворыг Монголын нутаг дэвсгэрээс гаргахыг хуулиар хориглодог байна.
Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд байгуулах өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгожээ.
Өнгөрсөн сарын сүүлээр гадаадын хэвлэлүүдээр АНУ-д хууль бусаар оруулсан тарбозаврын ясыг худалдан авсан этгээд уг ясыг Монголд буцаан өгөхөөр болсныг Америкийн Хууль зүйн яам нь мэдээлснийг дамжуулсан. Энэ яс нь одоогийн Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийд амьдарч байсан тарбозаврын төрөлд хамаарах үлэг гүрвэлийнх юм байна. Үлэг гүрвэлийн энэ төрөл нь Хойд Америкийн төрөлтэй ихээхэн төстэй учир тираннозаврын төрөлд хамааруулан тооцох тохиолдол ч байдаг аж. Монголын хуулиар бол тус улсын нутаг дэвсгэрт олдсон үлэг гүрвэлүүдийн ясыг Засгийн газарт буцаан өгөх ёстой. Үүнээс гадна, эдгээр олдворыг Монголын нутаг дэвсгэрээс гаргахыг хуулиар хориглодог байна.

0 Сэтгэгдэл