Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Шилдэг өгүүллэгийн эзэн 760 ам.доллартай болно
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас буюу ИБУИНВУ-ын “Арвон” институт АСЕМ-ын хэлэлцээг гүнзгийрүүлэх, боловсрол, соёл, эдийн засгийн солилцоог нэмэгдүүлэх Ази-Европын сантай хамтран “Зохиолчид ба уран бүтээлчид” номынхоо эмхэтгэлд зориулсан богино өгүүллэгийн уралдаан зарлажээ. “Хөгшрөлт” сэдэвтэй, 2000-аас доошгүй үгтэй байх энэхүү уралдаанд аль ч улсын иргэн оролцож болохоороо онцлог. Уралдаанд оролцогчдын материалыг ирэх сарын 7-ныг хүртэл хүлээн авах бөгөөд ялагч нь 760 ам.долларын шагнал хүртэх нь. Түүгээр ч зогсохгүй өгүүллэг нь эмхэтгэлд хэвлэгдэхээс гадна ИБУИНВУ-ын “Арвон” институтийн утга зохиолын курст сонгон суралцах эрхтэй болох аж. Энэхүү мэдээлэл нь өчигдөр “Утга зохиолын тухай яриа” фэйсбүүк хаягт байршсан даруйдаа манай зохиолчдын нүдэнд өртөж, зохиол бичих урам зориг өгөөд байгаа юм.
“Арвон” институтийн хувьд эхлэн бичигч төдийгүй янз бүрийн түвшний зохиолч, уран бүтээлчдэд зориулсан яруу найраг, үргэлжилсэн үг, кино зохиол, комеди болон эмгэнэлт төрлөөр дөрвөн чиглэлд сургалт явуулдаг аж. Уралдаанд түрүүлсэн зохиогч эдгээр сургалтаас сонирхлын дагуу сонгож, долоо хоногийн турш тусгаарласан орчинд суралцан, дадлага туршлага, арга барил хуримтлуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.arvon.org линкээр авч болох бөгөөд өгүүллэгийг англи хэл дээр хүлээн авах гэнэ.

0 Сэтгэгдэл