Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Болор цом”-ын эзэн ирэх сард тодорно
Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын тов тодорхой болжээ. Тодруулбал, ирэх сарын 2-нд нийслэлд зохиогдохоор болсон байна. Энэ жил зохиолч Д.Сэнгээгийн 100, их зохиолч Д.Нацагдоржийн 110 гээд олон тэгш ой тохиож буй. Тиймээс насны ой нь тохиож байгаа хүмүүсээ алдаршуулах зорилгоор энэ удаагийн “Болор цом”, “Алтан-Өд”, “Утгын чимэг” наадмыг тэдний нэрэмжит болгохоор төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад, “Алтан-Өд” наадам Монголын зохиолчдын эвлэл гал голомтоо үүсгэн байгуулсан өдөр буюу энэ сарын 9-нд болох бол “Утгын чимэг” наадмыг гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн “Алтан-Өд” наадмыг долоон төрлөөр шалгаруулахаас гадна Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, “Утга зохиолын төлөө гээд Монголын зохиолчдын эвлэлээс тодруулдаг шагналын эздийг мөн тодруулах юм байна.
Энэ удаагийн “Алтан-Өд” наадмыг долоон төрлөөр шалгаруулахаас гадна Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, “Утга зохиолын төлөө гээд Монголын зохиолчдын эвлэлээс тодруулдаг шагналын эздийг мөн тодруулах юм байна.
0 Сэтгэгдэл



















