Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Урлан бүтээх төвийг хувьчлах асуудал шүүхийн хаалга татлаа
Хүүхдийн урлан бүтээх төвийг энэ онд өмч хувьчлалд оруулан нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг НИТХ-аас гаргасан.

Эл шийдвэр авьяас чадвар, сонирхолдоо хөтлөгдсөн 1400 хүүхдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчлөө гэж тус төвийн сургалтад хамрагддаг хүүхдүүдийн эцэг, эхчүүд тайван жагсаал хүртэл зохион байгуулсан. Түүнчлэн одоо байгаа чигээр нь сэргээн засварлах боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс төдийгүй Европын холбооноос ирсэн төлөөлөгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл энэ асуудал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хаалга татжээ. Тодруулбал, шүүгч Ц.Мөнхзул Д.Сайнзаяа нарын нэр бүхий найман иргэний нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянасан байна. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 32/29 тоот “Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлах өмчийн зүйлсийн жагсаалт” тогтоолын хавсралтад буй “Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Хүүхдийн урлан бүтээх төв” гэж заасан хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг дурдсан байна. Шүүхээс энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд НИТХ-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ. Түүнчлэн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, шаардлагатай бусад ажиллагаа явуулахыг шүүгчийн туслах О.Чулуунбаатарт даалгасан байна.

0 Сэтгэгдэл