Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Цөмийн туршилт нь амжилттай болсныг Пхеньянд тэмдэглэжээ
Умард Солонгосын цөмийн туршилт амжилттай болсныг тус улсын иргэд өчигдөр Пхеньян хотод тэмдэглэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны төрсөн өдөр мөн өдөр тохиосон байна.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга цугласан олонд хандан үг хэлэхдээ, ололт, амжилт гаргасан агуу хамгаалагч гэж улсынхаа удирдагч Ким Жөн Уныг сайшаав. Мөн тэрбээр улсынхаа цөмийн туршилтыг зөвтгөж, АНУ-аас үзүүлж буй заналхийллийг тогтоон барих хүчирхэг цөмийн зэвсэгтэй болсон гэж мэдэгджээ.

Умард Солонгост суртал ухуулга явуулж байгаа Өмнөд Солонгосын ажиллагааг тэрбээр мөн буруушаагаад, АНУ болон түүний холбоотнууд суртал ухуулга цацсанаараа өөрсдийгөө дайны ирмэг рүү түлхэж байгаагийн шинж юм гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, Умард Солонгосын удирдагчтай холбоотой кино тус улсын телевизээр гарчээ. Уг кинонд шумбагч онгоцноос баллистик пуужин харваж байгаа хэсэг гардаг аж. Ийм пуужин бүтээсэн тухайгаа Умард Солонгос тавдугаар сард мэдэгдсэн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан