Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Өмнөд Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав
Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын цэргүүд болон Өмнөд Солонгосын цэргүүдийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Ли Су Жин мэдэгджээ. Тэрбээр Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн цэргийн командлагч, генерал Керитс Скапароттийн хамт Осан хот дахь Америкийн агаарын баазад очсон байна.

“Умард Солонгос цөмийн туршилт явуулсны дараа тус улсын цэргүүд гэнэтийн өдөөн хатгалга явуулж болзошгүй” гэж Ли Су Жин онцлон дурджээ. Үүнтэй холбоотойгоор “Умардын ямар ч өдөөн хатгалгыг сөрөн зогсож, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд” цэргүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалтай байх ёстой гэж тэрбээр хэлсэн байна.

Умард Солонгостой залгаа хилийн бүсэд явуулдаг суртал ухуулгаа Өмнөд Солонгос нэгдүгээр сарын 8-нд сэргээсэн билээ. Энэ шийдвэрийг нэгдүгээр сарын 6-нд Пхеньян цөмийн туршилт явуулсны хариуд гаргасан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан