Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Леди Гага “Албан бөмбөрцөг” хүртжээ
Америкийн дуучин Леди Гага “Америкийн аймшгийн түүх” аймшгийн цуврал кинонд бүтээсэн дүрээрээ “Богино цуврал киноны буюу телевизэд зориулсан киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” шагналын эзнээр тодорлоо. Энэ тухай телевизийн “NBC” суваг мэдээлжээ.

Драмын төрөлд шилдэг киногоор “Амилсан чөтгөр” кино “Алтан бөмбөрцөг”шагналыг хүртсэн бол уг киноны гол дүрд тоглосон Леонардо Ди Каприо “Драмын төрөлд шилдэг эрэгтэй жүжигчнээр” тодорсон байна. “Амилсан чөтгөр” киног найруулагч Алехандро Иньярриту шилдэг найруулагчийн шагналыг хүртжээ.

“Драмын төрөлд шилдэг эмэгтэй жүжигчний” шагналыг “Өрөө” киноны гол дүрийг бүтээсэн Бри Ларсон хүртсэн байна.

“Шилдэг инээдмийн болон мюзикл киноны” төрөлд уг шагналыг Британийн найруулагч Ридли Скоттын бүтээсэн “Ангарагийн иргэн” зөгнөлт кино хүртжээ. "Инээдмийн шилдэг эрэгтэй жүжигчний" шагналын эзнээр энэ кинонд NASA-гийн нисгэгчийн дүрд тоглосон Мэтт Деймон тодорсон байна. Харин инээдмийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Женнифер Лоуренс “Жой” кинонд бүтээсэн дүрээрээ хүртжээ.

"Гадаад хэлээрх шилдэг кино" шагналыг Унгарын кино найруулагч Ласло Немашагийн бүтээл "Саулын хүү" кино хүртлээ.

“Алтан бөмбөрцөг” шагналыг 1944 оноос хойш жил бүр олгож байгаа юм. Уг шагналын эздийг Холливудад ажилладаг олон улсын 90 орчим сэтгүүлч бүрэлдэхүүнд нь багтдаг Гадаадын хэвлэлүүдийн холбооноос тодруулдаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан