Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Солонгосын цөмийн туршилтын дараа Хятадууд агаараа шинжилж байна

БНАСАУ цөмийн зэвсэг туршсаны  дараанаас Хятадын эрх баригчид хамгийн багаар бодоход 500 мэргэжилтнийг томилон бүтэн хоногийн туршид хүрээлэн байгаа орчны агаарт дүн шинжилгээ хийж байна гэж БНХАУ-ын Хүрээлэн байгаа орчныг хамгаалах удихдах газар мэдээлсэн байна.
БНАСАУ ус төрөгчийн бөмбөг туршсанаа энэ сарын 6-нд албан ёсоор мэдээлсний дараа  БНХАУ ялангуяа зүүн хилийн бүс, БНАСАУ-тай хиллэдэг нутгуудаа онцгой анхаарч агаарын хяналт шинжилгээ хийж эхэлжээ.
Хятадын байгаль орчин, химийн 500 орчим мэргэжилтэн суурин 37, явуулын 14 станц ашиглан Зилин, Ляонин, Хэйлунзян, Шаньдун, нийслэл Бээжин хотын агаар, цас, элснээс  дээж аван шинжилж байна. Шинжилгээний багуудаас ирж байгаа мэдээллээр бол одоохондоо цацраг идэвхит бодисын бохирдол илрээгүй гэнэ.
БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж тус улсын эсрэг шинэ хориг тавих нь зүйтэй хэмээн гишүүн  15 гишүүн орон санал нэгтэй шийдвэрлээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан