Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Д.Галбаяр кинонд урив
Хошин урлагийн их мастер, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү Монголын хошин урлагийн тулгын чулууг тавилцсан нэгэн. Түүний том хүү найруулагч Д.Галбаяр өдгөө аавынхаа үйл хэргийг залгамжлан, дэлгэцийн салбарт инээдмийн төрөл, жанраар уран бүтээлээ туурвиж явна. “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” зэрэг олон уран бүтээлээрээ танигдсан залуу найруулагч оны өмнө “Шуугиан таригч” хэмээх уран бүтээлээ дэлгэсэн.

Тэрээр, “Шуугиан таригч МУСК” хэмээх фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийг өөрийн болон өрөөлийн бүтээсэн Монголын уран сайхны кинонуудыг үзэхийг урьжээ. Тэрээр “Тун удахгүй батлагдах гэж буй киноны тухай хуультай холбогдуулан нэгэн санал дэвшүүлье.

Эрхэм Ерөнхийлөгч болон төрийн түшээд маань дуурь, жүжиг, концерт үзэж суугаа харагддагаас кино театрт, Монгол киногоо үзээд сууж байхыг нэгч удаа харсангүй. Иймд эрхэм Ерөнхийлөгч таныг дэлгэцнээ гарч байгаа “Шуугиан Таригч”, “Сөрж болдоггүй тавилан” зэрэг монгол киногоо үзэхийг урьж байна. Түүхэн кино бүтээхээр юмуу, аль нэг намын санхүүжилтээр боссон кинонд анхаарал хандуулдаг бус унаж, босч яваа бүх л залуу уран бүтээлчдийн кинонд анхаарал хандуулах цаг ирсэн болов уу” хэмээн нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан