Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жакартад босогчид хотын төвийн барилгын дээврийг эзэлжээ
Индонезын нийслэл Жакарта хотод пүрэв гарагт халдлага үйлдсэн босогчид тус хотын төвд “Жакартагийн театр” гэж мөн нэрлэдэг "Горизонт" гэдэг барилгын дээврийг эзэлжээ. Энэ тухай хотын цагдаагийн дарга Антон Чарлиян мэдээлсэн байна.

“Гэмт этгээдүүдийн хэн болохыг одоогоор тогтоогүй боловч “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй. Учир нь бид урьд нь Жакартад “концерт” төлөвлөж байгаа гэх мэдээллийг “Лалын улс”-аас хүлээж авсан” гэж Чарлиян мэдээлжээ. Гэмт этгээдүүүд хүмүүсийг барьцаалсан эсэхийг цагдаа нар одоогоор мэдэхгүй байгааг тэрбээр мөн мэдээлсэн байна. "Горизонт" барилга нь урьд нь гэмт этгээдүүд гар бөмбөг, галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн "Саринах" худалдааны төвөөс холгүй оршдог аж.

Жакарта хотод зургаан дэлбэрэлт болсон тухай Индонезын "Компас" сонинд урьд нь өдөр мэдээлжээ. Цуврал дэлбэрэлт болсны дараа гэмт этгээдүүд цагдаа нартай буудалцаж эхэлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, дэлбэрэлтүүдийн нэг “Starbucks” кафены эсрэг талд оршдог "Саринах Тхамрин" худалдааны төвийн хажууд болжээ. Жакартад болсон цуврал дэлбэрэлтийн улмаас наад зах нь таван хүн амиа алдсаны нэг нь цагдаагийн ажилтан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан