Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Поп хатагтай Европын орнуудыг ”салхилуулна”
А.АКЭРКЭ
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа дундаршгүй арвин дуунуудаасаа түүвэрлэн нийтдээ 20 цомог сонсогчиддоо өргөн барьсан байдаг. Хамгийн сүүлийн цомог болох “Сэхүүн салхи”-аа үзэгч түмэнд танилцуулахдаа Улаанбаатар хотод VIP тоглолт, мөн Дархан, Эрдэнэт, Хөвсгөл болон өөрийн төрөлх нутаг Төв аймгийн Зуунмодод хүртэл тоглолт хийж олны талархлыг хүлээсэн билээ. Тэгвэл гавьяат жүжигчин маань энэ удаад Швейцарь, Франц, Турк, Норвеги Бельги, Австри зэрэг Европын орноор аялан тоглолт хийхээр болжээ. Уран бүтээлчдийн дундаас үзэгч сонсогчдод хамгийн ойр бөгөөд хамгийн сайн менежменттэй гэдэг түүний тоглолтод охин, хүү хоёроос нь гадна Берлинд амьдардаг дуучин Гэрэл оролцох юм байна. Тоглолтод “Сэхүүн салхи” цомогт багтсан дуунуудаас гадна “Миний сайхан ээж”, “Аав, ээж хоёр минь”, “Содура”, “Миний аз жаргалын дуу” ч багтжээ.

Дашрамд сонирхуулахад, Найрал дууны клуб байгуулах ажлынхаа хажуугаар Зууны манлай дуучин маань урлагт хүчин зүтгэсэн 30 жилийнхээ ойд зориулж баримтат кино хийж байгаагаас гадна ном бичиж байгаа гэнэ шүү. Харин өнөөдрөөс эхлэх тоглолт нь энэ сарын 24-нд өндөрлөх бөгөөд гавьяат маань сар шинийн өмнөхөн эх орондоо ирэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
mr
evropiig salhiluulah ni ch uy ve de, heden mongolchuudaa togloh gej yavaa
2016.01.17