Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Татарчууд Москвагийн хэлний бодлогыг эсэргүүцэн жагсч эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл утга зохиол заах үзэл баримтлалыг татарчууд эсэргүүцэж Татарын парламентын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, үндэсний асуудал хариуцсан байнгын хорооны хуралодаанаар шүүмжилсэн байна. Энэ үзэл баримтлалыг ОХУ-ын ШУА, А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний хүрээлэнгийн тусламжтай боловсруулж, Холбооны хэмжээнд мөрдөхөөр баталсан юм байна.

Энд Орос хэлийг улсын хэмжээнд боловсролын тогтолцоонд заавал үндсэн хичээл болгон заах тухай оруулсан нь хамгийн аймшигтай заалт болж байна хэмээн Татарын парламентын байнгын хороон дарга Разиль Валеев хэлээд энэ бол ОХУ-ын Үндсэн хууль, ОХУ-ын хэлний тухай хуулийг шууд зөрчиж байна. Тэгвэл яах гэж энэ хуулиудад ОХУ-ын иргэн өөрийнхө өтөрөлх хэлээр боловсрол эзэмшиж болно гэж заасан юм бэ гэжээ.

“Ороын Казань” хэвлэлд энэ хэлэлцүүлэгт оролцогсод энэ үзэл баримтлал нь Орос улс дахь үндэсний боловсролыг үгүй хийж ингэснээрээ Татарт олон нийтийн дургүйцлийг өрнүүлнэ гэж бичжээ.
Дэлхийн татаруудын  конгрессын гүйцэтгэх хорооны дарга, Рината Закирова “Энэ үзэл браимтлал яг л 90 он шиг олон мянган хүнийг гудамжинд гарган жагсаахад хүргэнэ. Тэд хэнийг ч дэмжлэггүйгээр жагсч тэгш эрхийг хүсэх болно. Энэ үзэл браимтлалыг боловсруулагчид бүс нутгийн амьдрал мэдэхгүй, сайн судлаагүй байна” гэж хэлсэн байна.

Энэ асуудлаар Татарын парламентын тэргүүнээс Холбооны парламентын тэргүүнд хандаж илгээлт явуулахаар шийдвэрлдэсэн байна.
0 Сэтгэгдэл
FUCK MUSLIMS,FUCK
Хамгийн их уншсан