ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Исламын улс бүлэглэлийн 48 хүүхэд амиа золиосложээ
"Исламын улс” бүлэглэлийн зүгээс өнгөрсөн онд 1800 орчим хүүхдийг ямар нэгэн аргаар эгнээндээ элсүүлсэн тухай Пентагон мэдээлсэн байна. Тэдгээр 1800 гаруй хүүхдүүдээс лав 300 гаруйг нь амиа золиослогчоор бэлтгэж, улмаар байлдааны даалгавар биелүүлж яваад 48 нь амь үрэгдсэн тухай тагнуулын мэдээлэлд үндэслэсэн судалгааг олонд ил болгожээ.

Тус бүлэглэл насанд хүрэгсэд төдийгүй, насанд хүрээгүй хүүхдүүдийг өөрийн эгнээнд идэвхтэй элсүүлж байгаа юм. Статистикийн мэдээгээр, 2015 онд л гэхэд тэд Сирийн нутаг дэвсгэрээс 1,8 мянган хүүхдийг үйл ажиллагаандаа татан оролцуулж дөнгөсөн нь тус бүлэглэлийн эсрэг эвслийн айдсыг төрүүлж байгаа аж. Сирийн ирээдүйн эзэд ийнхүү аймшигт алан хядагчдын үүрэнд амиа золиослохоор бэлтгэгдэж байгаа нь тагнуулын байгууллагуудын санааг зовниулж байгаа юм.
Сирийн хүний эрхийн ажиглах зөвлөлийн мэдээлснээр дээр дурдсан 1800 гаруй хүүхдээс 350 нь хэдийнэ амь үрэгдсэн гэнэ. Насанд хүрээгүй 48 хүүхэд амиа золиослогчоор бэлтгэгдэж, байлдааны даалгавар биелүүлж яваад амь үрэгдсэнийг оросын “Интерфакс” агентлаг уламжилсан байна.
Сирийн нутагт хүүхдүүдийг элсүүлэхээр тусгай цэгүүд байгуулсан тухай ажиглах зөвлөлийнхэн ярьжээ. Тэндээс заримыг нь тусгай хуаранд явуулж бэлтгэл хийлгэдэг байна. Дараа нь байлдааны ажиллагаанд татан оролцуулах, амиа золиослож халдлага үйлдэхэд ашигладаг болжээ.

Саяхан хэсэг хүүхэд бэлтгэл хийж дууссаныг хүний эрхийн хамгаалагчид онцлон дурджээ. Энэ бүлэгт насанд хүрээгүй 175 хүүхэд орсон гэнэ.
Террорист бүлэглэлийнхэн хүүхдүүдийг бэлтгэхдээ хэрцгий ширүүн ханддаг байна. Ингэж хандсаны эцэст өрөвдөх сэтгэлгүй, жихадист үзлээр нэвт цэнэглэгдсэн террорист сая бэлтгэгдэж чадна гэж үздэг бөгөөд энэ шалгуурыг давж чадалгүй оргон зайлах гэж оролдсон хүүхэд болон насанд хүрэгсдийг ялгалгүй цаазалдаг байна.
Мөн тулаанд орохоос татгалзсан насанд хүрээгүй хүүхдүүдийг гэсгээн цээрлүүлсэн тохиолдлын тухай хэвлэлүүдэд бичиж байсан юм. Исламын улс бүлэглэлийн гишүүн хүүхдүүд Рамади хотыг ширүүн тулалдааны үндсэнд чөлөөлсөн Сирийн засгийн газрын цэргийн эсрэг тулалдаанд оролцохоос татгалзаж байжээ. Ингэснээр 16 нас ч хүрээгүй 30 хүүхдийг цаазалсан эмгэнэлт явдлыг Сирийн хэвлэлүүд уламжилж байсан юм.
Эх сурвалж: Өглөөний сонин

0 Сэтгэгдэл