Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Уран хас” 43 дахь жилдээ
Монгол үндэсний анхны мэргэжлийн бүжгийн жүжиг болох “Уран хас”-ыг тэртээх 1973 онд хөгжмийн удирдаач Ж.Чулуун зохиож, тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 30-нд түүний төрсөн ахын хүүхэд болох Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав гуай анх удирдаж, үзэгчдийн хүртээл болгож байсан гэдэг.

Өдгөө УДБЭТ-ын тайзнаа 43 дахь жилдээ тасралтгүй тавигдаж буй хоёр бүлэг, гурван үзэгдэлт балет энэ сарын 23, 24-нд үзэгчдэд хүрэх нь. Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ж.Чулуун гуай энэхүү балетаар ард түмний мэргэн цэцэн ухаан, шинийг бүтээх хүсэл тэмүүлэл, хуучныг шүтэн бишрэгч хоёрын тэмцлийг урнаар ёгтлон харуулсан байдаг билээ.

0 Сэтгэгдэл