Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Single ladies-2” мэргэжлийн театрын дэлгэцэнд заларчээ
Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Single ladies-2” уран сайхны кино “Beverly Hills”-ын “Rodeo” театрын дэлгэцнээ гарч байна. Энэ талаар АНУ-д ажиллаж амьдарч буй зураглаач Д.Ангараг өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээллээ.

Тэрээр “А.Миеэгомбын зохиол Г.Ундармаагийн найруулга дор бүтсэн “SINGLE LADIES-2” кино гарсан гэж дуулснаас үзсэнгүй явжээ. Харин өчигдөр /уржигдар/ “Beverly Hills”-ын “Rodeo” театрт үзлээ. Кино надад болон бүх үзэгчдэд таалагдав. Цаашдаа энэ эрчээрээ явбал бүр сайжрахаар харагдаж байна.

Хамгийн чухал нь өөрийн бүтээсэн бүтээлдээ болон үзэгч бидэнд хүндэтгэлтэй хандаж цөөн хоног ч гэсэн киног “Кино театр”-т буюу мэргэжлийн театрт гаргасан нь маш их таалагдав. “Beverly Hills”-ын кино театрт Монгол кино үзэх тэр мэдрэмж...” хэмээн бичжээ. Мөн тэрээр мэргэжлийн талаасаа бага зэрэг дутагдалтай зүйл байсныг дурдаад сүүлийн үед Монголын кино урлагт эмэгтэй найруулагчдын чадвар нэмэгдэж байгааг үнэлсэн байна.

“Single ladies-2” уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сард Монголд нээлтээ хийж үзэгчдэд хүрсэн бол үүнээс нэг сарын дараа БНСУ-д нээлтээ хийж байсан билээ. Харин шинэ оны эхэнд АНУ-ын Чикаго, Сан-Франциско, Лос-Анжелос зэрэг хотод байх мэргэжлийн театрын дэлгэцээр үзэгчдэд хүрч байгаа талаар жүжигчин Г.Ундармаа өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн юм. АНУ-д зочилсон “Single ladies-2”-ын дараагийн зогсоол Японы Токио хот дахь Итабаши театр байх нь.
0 Сэтгэгдэл
ХӨӨЕ МИНИЙ ДҮҮ САЙН яВ БИ ААВЫН НЬ НАЙЗ
Хамгийн их уншсан