Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Жүжигчин А.Ганчимэг үсээ хусуулаад халзан болчихож

“Хэцүү анги” олон ангит уран сайхны киноны Зулаагийн дүрээр олонд танигдаж, “Хувьсал” продакшнаар овоглож яваа залуу жүжигчин А.Ганчимэг үсээ хусуулж халзан болжээ. Тэрээр шинэ уран бүтээлийнхээ дүрийн онцлог, найруулагчийн шийдлээр урт, сайхан гэзгээ ийн авхуулсан гэнэ.
“Халуун сэтгэл” уран сайхны киногоороо чамгүй сайн жүжигчин болохоо харуулаад авсан жүжигчин маань драмын театраар овоглож явсан удаатай. Тэгвэл энэ удаад “Хувьсал” продакшны дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд бүтээсэн дүр нь жүжигчин бүсгүйг ийн зоригтой алхам хийхэд хүргэжээ. Тус кино үзэгчдийн хүртээл болоход хэдийнэ бэлэн болж, албан ёсны постор нь Хувьсал продакшны цахим хуудсанд нийтлэгджээ.
Тус продакшны анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцэнд гарсан жилээ үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоороо 2013 оны кино жагсаалтыг тэргүүлсэн. Үүний дараагаар “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом” уран сайхны кинонууд шил шилээ даран гарч, үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн. Үзэгчид “Хувьсал”-ынхны шинэ бүтээлд чих тавих болсон нь тэдний чанартай уран бүтээл хийдгийн илрэл гэлтэй.

0 Сэтгэгдэл