Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Шаазан урлалын үзэсгэлэн нээв
Улаанбаатар хотын музейн 60 жилийн ойн хүрээнд шаазан урлаач Х.Хадхүү “Монголын орчин үеийн шаазан урлаг” бие даасан үзэсгэлэнгээ тус музейд нээлээ.

Тэрбээр хэлэхдээ, “Хуучин социализмын үед Монгол Улс олон нийтэд зориулан өргөн хэрэглээний шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Тэр үед тансаг зэрэглэлийн урлагийн бүтээл хийх технологи байхгүйн улмаас орхигдож байлаа. Харин орчин үед шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд нарийн ур хийцтэй шаазанг хийх боломжтой болсон. Иймээс үзэсгэлэндээ сүүлийн гурван жил урласан тансаг хэрэглээний бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байгаа” гэв.
Үзэсгэлэнд дөрвөн хүчтэн, хөөрөг, шонхор, луут, дом зэрэг төрөл бүрийн гүц, Чингис хаан, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Их жанжин Сүхбаатар зэрэг түүхэнд мөнхөрсөн удирдагчдын дүр бүхий ваар гээд 50 гаруй шилдэг бүтээлийн дээжийг дэлгэжээ. Өндөр гэгээн Г.Занабазарын таван дүрийг ясны цагаан шаазангаар анх удаа урлажээ. Үүнээс гадна Цагаан дарь эх, Бурхан багш, Манал тэргүүтэй бурхдыг шаазангаар бүтээсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байв.
Энэхүү үзэсгэлэн 10 хоног олны хүртээл болно.

0 Сэтгэгдэл