Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Алдарт “ABBA” хамтлаг дахин нэгдэв
1970-аад оны Шведийн алдарт “ABBA” хамтлагийн 4 гишүүн нийслэл Стокгольм хотод дахин нэгдэв.

Хамтлагийн гишүүн Бьорн Ульвеусийн санаачилсан “Mamma Mia” киноны нэрээр нэрлэгдсэн грек маягийн энтертайнмент хүлээн авалтад Бенни Андерсон, Анна Фрид Лингсад болон Агнетта Фолтског нар оролцов.

Лхагва гарагийн үдэш Стокгольм хотын “Tyrol” ресторанд болсон “Mamma Mia” үдэшлэгт зочид болон шүтэн бишрэгчид нь 157 долларын үнэтэй тасалбараар оржээ.

"2008 оноос хойш тэд анх удаа ийнхүү хамт байгаа бөгөөд Газар дундын тэнгисийн загвараар зассан "швед стол" нь ирсэн зочдын сэтгэлийг баясгаж, дуулж бүжиглэсэн гайхамшигтай ид шидийн мэт үдэш боллоо. Хэн ч төгсгөлийг нь таахын аргагүй ийм үдэш өөр хаана ч болж байгаагүй билээ“ гэж “Thelocal.se” цахим хуудсанд мэдээлжээ.

ABBA хамтлагийн 4 гишүүн хамгийн сүүлд 2008 онд Лондон, Стокгольм хотод болсон “Mamma Mia” киноны нээлтэд хамтдаа оролцож байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан