Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Трамп: Би хүмүүс рүү буудсан ч гэсэн олон нийт намайг дэмжинэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп өөрийн талынхнаас найдвартай дэмжлэг авна гэдэгтээ  итгэлтэй байна. Тэрээр Айова мужид болсон сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр  хэлсэн үгэндээ би энгийн иргэд рүү  гал нээсэн ч гэсэн энэ дэмжлэг өөрчлөгдөхгүй гэжээ. “Би Нью-Йоркийн тав дахь өргөн чөлөөнд зогсоод хүмүүс рүү буудаж чадна. Тэглээ ч гэсэн сонгогчдын санал өөрчлөгдөхгүй” гэж тэрбумтан улстөрч сонгогчдын өмнө хэлсэн байна.

Ингэснээрээ тэрээр Америкт хамгийн их яригдаж байгаа эмзэг сэдвийг хөндөж байгаа юм. Нэгдүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн худалдаанд хяналт тавих хэрэгтэй гээд үүнээсээ болж Ардчилсан намынхаа дэмжигчдийг ч алдахад бэлэн байна гэсэн юм. Тэрээр “Зэвсэгт хүчирхийлэл байнга гардаг цорын ганц орон бол манайх”, “энэ нь улс орныг хямрал руу түлхэж байгаа халдвар” гэсэн юм.

Америкийн иргэдийн гар дээр өнөөдөр 280 сая галт зэвсэг байгаагаараа АНУ бол манай гаригийн хамгийн их зэвсэглэсэн орон болж байгаа юм. Таван хүний нэг буюу 65 сая хүн эдгээр бууг хадгалж, зэвсгийн зах зээлд тэрбум тэрбумаар доллар эргэлддэг байна.

АНУ-ын Ерөнхийдлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Бүгд найрамдах намаас 12 хүн намын доторхи сунгаанд нэр дэвшээд байгааг тэрбумтан Дональд Трамп тэргүүлж байгаа бол түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Техас мужийн сенатч Тед Круз тодорч байна.

Бүгд найрамдахчуудын Сонгуулийн өмнөх  их хурал ирэх долдугаар сарын 18-21-нд болж Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээ албан ёсоор тодруулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан