Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
37 хүний аминд хүрсэн шуурганы учруулсан хохирлыг 3 тэрбум гэж үнэлжээ

АНУ-ын зүүн эргээр болсон цасан шуурганы нийт хохирлыг олон улсын Moody`s агентлагийн шинжээчид гурван тэрбум ам.доллар гэж үнэллээ хэмээн CBS News мэдээлж байна. Америкийн зүүн эргийн нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн цасан шуурга 1900 оноос хойшхи хамгийн хүчтэйд орж байгаа юм. 85 сая хүн амьдарч байгаа энэ нутгуудад шуурганы улмаас нийтийн тээвэр, галт тэрэгний хөдөлгөөн зогсч энэ гамшгаар 37 хүн амь насаа алдаад байна.  
Шуурганы улмаас худалдаа, үйлчилгээ зоогийн газар, тээврийн компаниуд маш их алдагдал хүлээж байгаа бол, агаарын тээврийн арилжааны компаниуд 13 мянган нислэгээ хойшлуулаад байна.

IHS Global Insight-ийн шинжээчид энэ шуурганы учруулсан хохирлыг 500 саяас нэг тэрбум ам.доллар болно гээд эдний төлөөлөгч Крис Кристофер “Шуурганы учруулсан хохирол яг хэдий болохыг одоо бид хэлж чадахгүй, ямар ч байсан хэмжээлэшгүй их” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан