Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Фантастик”-ийнхан ямар бэлэг бэлдэв
Хэдхэн сарын өмнө “Маш нууц” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Фантастик” продакшны залуус тун удахгүй ээлжит уран бүтээлээрээ тэсрэлт хийх нь бололтой.  “18 НАС. Бэлэг удахгүй задарна” гэсэн мессэж бүхий тэдний шинэ уран бүтээлийн сураг аль хэдийнэ олон нийтийн сүлжээгээр таржээ.

“Миний ах атаман”, “Том толгойтын романс”,  “Аз жаргалын шок” зэрэг өмнөх бүтээлүүд нь араасаа дандаа амжилт дагуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан тэд энэ удаа ямар киногоор бэлэг барих бол гэдэг үзэгчдийн сонирхлыг их  татаж байна. Ямартай ч, тэдний шинэ бүтээл “18 НАС” нэртэй залуусын үерхэл хайр дурлалын сэдэвтэй кино байж магадгүй гэж үзэгчид таамаглаж байгаа юм. Учир нь,  удахгүй Валентиний баяр тохионо. “Бэлэг удахгүй задарна” гэдэг нь магадгүй гэгээн хайрын өдрийг тохиолдуулан хайр дурлалын тухай нэгэн шинэ бүтээл төрөхийг  өгүүлсэн ч байж мэднэ.

Кинонд “Фантастик” продакшны уран бүтээлчдээс гадна МУСТА Д.Бямбацогт, Б.Эрдэнэцэцэг нарын туршлагатай уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа ажээ. Ийнхүү үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн нууцлаг уран бүтээл ирэх Валетиний баярын гол үзвэр ч болж мэдэх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан