Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Цагаан агуй - Монголын үзэсгэлэнт байгаль
Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайтай оршино. Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7 х 8 х 9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5 х 4 х 4 метр хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг. Цагаан агуй нь шохойн чулуулагийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсогоор гялтганан харагддаг байна.

Цагаан агуйд одоогоос 750 мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүд үлдсэн байдаг бөгөөд үүнийг 1987-200 онд хийсэн 6 удаагийн малтлага судалгаагаар нотолсон байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд дөрөвдөгч галавын үед Монгол ба Төв Азийн нутаг нь урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоожээ. Цагаан агуйн чулуун зэвсгийн олдворуудыг гурван үндсэн үед хуваан үздэг. Тус агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ, АНУ-ын эрдэмтэд хийжээ. Агуйгаас олдсон тэдгээр чулуун зэвсгүүдийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж “Олдувайн” үед хамаарахыг тогтоосон байна. Олдувайн үе гэдэг нь МЭӨ 800 000 – 700 000 жилийн үеийг хамрах ажээ. Сүүлийн жилүүдэд Цагаан агуйг үзэхийг зорьсон дотоод гадаадын жуулчид нэмэгдэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл