Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Цагаан ордны дэргэд 35 жил майханд “суусан” эмэгтэй нас барлаа

АНУ-д  ажил хаяж, эсэргүүцэл илэрхийлсэн  хугацаагаараа  дээд амжилт тогтоосон Америк эмэгтэй  Консепсьон Пиччиотто 80 насандаа энэ сарын 25-ны өдөр өөд болсон байна. Тэрээр цөмийн зэвсэг түгээхийг эсэргүүцэн Цагаан ордны яг эсрэг талд Лафайетын талбайд майхан бариад  эндээ бүтэн 35 жил тасралтгүй сууж “тэмцсэн”  юм.
Харин тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Кончитад байдаг настангуудын асрамжийн газарт өнгөрүүлжээ.

Түүний хамтрагч, энхтайвны хөдөлгөөний идэвхтэн Уильям Томас 2009 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Пикетта бүсгүй энхтайвны төлөө 35 жил майханд сууж эсэргүүцэл илэрхийлэхдээ оромжноосоо  бараг холдохгүй ухуулах хуудас тарааж, уриа барин энх тайвныг уриалдаг байжээ.

Түүнийг испанийн Галисид 1945 онд төрж, дараа нь Нью-Йоркт цагаачлан очсон, Испанийн ЭСЯ-д зочин хүлээн авагч хийж, итали хүнтэй гэрлэж охин төрүүлсэн гэдэг. Харин нөхрөөсөө салсны дараа түүнийг хүүхэдтэйгээ уулзах эрхийг нь хязгаарласны дараанаас удаан хугацааны ажил хаялтаа эхлүүлсэн байна.

 Олон нийтэд Кончито гэж нэршсэн тэрээр өөрийнхөө тэмцлийг хамгийн товчоор “Би энд л байх ёстой. Энэ бол миний амьдрал” гэж тодорхойлдог байжээ.
0 Сэтгэгдэл
Уянгад зөвлөхөд: Ийм болчих вий дээ.
shal teneg hun bj gants oldoh nasa ingej ureh gj manai shulmas uyanga yag iim bolno.mun barzak ganbatar nar
Хамгийн их уншсан