Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Грекийн сэтгүүлчид бүтэн өдрөөр ажлаа хаялаа

Грекийн засгийн газрын хийж байгаа  тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн сэтгүүлчид пүрэв гаригт бүтэн өдөр ажлаа хаяж үзэг цаас нийлүүлэхгүй өнжсөнөөс болж  грекчүүд өчигдөр улс даяараа  бүтэн  өдөржингөө ямар ч мэдээлэлгүй өнжлөө.
Тэд энэ эсргүүцлээ өглөөний 06,00 цагт эхэлж өнөөдөр өглөөний 06,00 цагт дуусгахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд төрийн телевиз радиогийн ЕРТ компани, Афины мэдээллийн Македон агентлаг, парламентын телевизийн сувгаас эхлээд хувийн хэвшлийн телевизүүд, үйлдвэрчний эвлэлтэй холбоотой бүх сайтууд ямар мэдээлэл дамжуулаагүй өнжлөө.
Төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд ч сэтгүүлчидтэй нэгджээ.
Уг нь өчигдөр Никосид  Грек, Израиль, Киприйн төрийн тэргүүнүүдийн уулзалт, Афинд Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахын айлчлал гээд тус улстай холбоотой чухал арга хэмжээнүүд болсон ч үүнийг хэвлэлүүд дамжуулалгүй өнгөрлөө.
“Грекийн засгийн газар тэтгэврийн даатгалын санг нийгмийн даатгалын сантай нэгтгэх гэж байгааг сэтгүүлчид эсэргүүцэж ийм тэмцэл өрнүүлсэн юм. Нэг үгээр хэлбэл тэд мэргэжлийн даатгалын санг тусад нь байлгахыг шаардаж байгаа юм” гэж Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд дурджээ.  
Засгийн газрын энэ төлөвлөгөөг далайчид бас эсэргүүцэж 48 цагаар ажил хаяхаа өчигдөр мэдэгдсэн байна. Тариаланчид ч бас өдөр бүр хэдэн цагаар гол гол замуудыг трактораар хаан эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Харин засгийн газар тэтгэврийн сангийн энэ өөрчлөлт хийх төлөвлөгөөнөөсөө харахан татгалзаагүй л байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан