Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2008 оны Гүржийн дайны хэргийг Олон улсын шүүх мөрдөн шалгана
Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор 2008 оны зун Гүржид үүссэн дайны нөхцөл байдлыг мөрдөн шалгах боллоо гэж хэвллэлийн алба нь мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.
“2008 оны долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 10 хүртэл Гүрж болон Өмнөд Осетид болсон үйл явдлыг гэмт хэрэг хэмээн үзэж Олон улсын шүүх мөрдөн шалгахаар боллоо” гэж баримт бичигт тэмдэглэжээ.
Гүрж-Өмнөд Осетийн мөргөлдөөний явцад цэргийн гэмт хэрэг гарсан тухай гомдлыг оросын “Орос дахь эрхийн санаачилга” төслийн зүгээс 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Олон улсын шүүхэд гаргасан юм. Энэ өргөдөлд Гүржийн тал цэргийн гэмт хэрэг өдүүлсэн гэж дурдсан юм байна.
Энэ төслийн хуульч Диана Костина “Өмнөд Осетийн талаас  18 номдол байгаа. Энэ мөргөлдөөний үеэр өөрийн төрөл төрөгсөд, ойрын 20 хүнийг амь алдсан гэж 18 хүн гомдол гаргасан” гэж мэдэгджээ.

2008 оны наймдугаар сарын 7ноос 8-нд шилжих шөнө Гүрж улс Өмнөд Осетийн эсрэгдайн эхлүүлж Цхинвал руу давшсан. Энд гудамжны тулалдаан болж оросын энхийг сахиулагчдын удирдлагын төвийг устгасан юм.
Дэлхийн улсууд “Таван өдрийн дайн” гэж нэрлэсэн энэ  ажиллагааны үеэр мянга орчим хүн амь алдсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан