Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ-ын нефтийн экспортын татвар 21.3 доллароор буурчээ
ОХУ-ын нефтийн экспортын татвар нэгдүгээр сард нэг тонн тутамд 73.3 доллар байсан нь хоёрдугаар сард 21.3 доллароор буурч, 52 доллар болсон гэж тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам мэдэгдэв.

Дорнод Сибирь, Каспийн болон Арктикийн “Приразломное” ордноос олборлодог нефтийн экспортын татварыг 2015 оны хоёрдугаар сард тэглэсэн. Хэрвээ нэг тонн нефтийн дундаж ханш 65 доллароос хэтрэхгүй бол экспортын татвар тэг хэвээр байх ажээ.

Саудын Араб тэргүүтэй Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ олборлолт өндөр хурдацтай байсантай холбоотойгоор 2015 онд нефтийн ханш 60 хүрэхгүй доллар байсан билээ.

2016 оны нэгдүгээр сарын дунд үед түүхий нефтийн зах зээлийн ханш сүүлийн 12 жилд байгаагүйгээрээ унаж, нэг торх нефть 30 доллар болсон байна. Гэвч нэгдүгээр сарын 20-ноос ханш дахин өсөж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан