Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Гэгээн хайрын өдрийн “БИ ЧАМД ХАЙРТАЙ” тоглолт болно
Монгол Улсын Филармони гэгээн хайрын баярын өдөрт зориулан жил бүр уламжлал болгон “Би чамд хайртай” тоглолтыг хосууддаа хүргэдэг билээ. Тэгвэл энэ жил ч мөн “Би чамд хайртай” симф-жазз тоглолтоо 02-р сарын 14-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаас хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тоглолтонд хүрэлцэн ирсэн хосууддаа олон гайхалтай сюрпризүүдийг бэлтгэж байгаагийн нэг нь “ХАЙРЫН ЗАР” хөтөлбөр юм.

Та хайртай ханьдаа, дурлалт бүсгүйдээ /залуудаа/өвөрмөцөөр хайр сэтгэлээ илчлэх аргын эрэлд гарсан бол “ХАЙРЫН ЗАР” хөтөлбөр танд гайхалтай боломжийг олгож байгаа юм.https://www.facebook.com/events/1699866570235986/
Мөн түүнчлэн тоглолтын уран бүтээлүүд, тасалбар, орчин, гээд бүгдийг шинэлэг байхаар төлөвлөсөн гэдгээ тоглолт зохион байгуулагчид онцоллоо.
Тоглолтонд Улсын Филармонийн Баян Монгол симф-жазз найрал хөгжим, гоцлол дуучид оролцож нэгэн сайхан хайрын үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7014-8012, 7011-8012 утаснаас болон БИ ЧАМД ХАЙРТАЙ/event хуудаснаас авах боломжтой. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан