Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн урьдчилсан рейтинг гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын нэр дэвшигч хамгийн ширүүн өрсөлдөөн үзүүлэх нь тодорхой. Тэгвэл “Айова” өчигдөр өглөө хоёр намын өрсөлдөгчдийг харьцуулсан сонгуулийн өмнөх урьдчилсан рейтингийг гаргасан байна. Цахим хэлбэрээр явагдсан энэхүү санал хураалт нь нийгмийг сонгуульд бэлэн эсэхийг шалгахын зэрэгцээ намуудын байдлыг тодорхойлжээ. Бүгд найрамдах намаас Круз 28 хувийн санал, Трамп 24 хувь, Рубио 23 хувь тус тус авсан байна. Харин Ардчилсан намаас хатагтай Клинтон 50 хувь, Сандерс 49 хувь, О Малэй нэг хувийн санал авсан аж. Нам дотроо иймэрхүү дүр зураг ажиглагдсан нь гол өрсөлдөөн Круз болон Клинтон нарын хооронд өрнөж магадгүй болж. Намууд хоорондоо өрсөлдөнө гэхээс илүүтэй хатагтай Хиллари Клинтоны рейтинг хамгийн өндөр байгааг энэ удаагийн санал асуулга харуулсан аж. Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч тодорхой болно. Улс төрийн мэдлэг гэхээсээ илүүтэй олон улсад нэр хүндтэй, гадаад бодлого дээр туршлагатай хүнийг АНУ-ын иргэд сонгох болов уу. Учир нь эдийн засгийн гол багана болсон ам.долларын бодлого, дэлхийн эдийн засгийн гол тоглолтыг авч явах хүн АНУ-д хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан