Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Европын холбоо цагаач хүүхдүүдэд анхаарал хандуулав
Европын холбооны зүгээс нэгэн чухал мэдэгдэл гаргасан байна. Ойролцоогоор 10 мянга гаруй цагаачид одоогоор Европын улс орнуудад бүртгэгдээгүй амьдарч байгаа юм. Эдгээр цагаачдыг яаралтай бүртгэж, хаана амьдарч байгаа, нэр ус хаяг, аль улсаас ирсэн эсэхийг олж тогтоох үүрэг даалгаврыг Европын холбооны улс орнуудад өгсөн байна.

Тоологдоогүй гэж хэлж болох эдгээр хүн нь 18 наснаас доош байсан учир бүртгэх ажил дээр саатал гарсан байх талтайг ч зарим орны тодорхой албаныхан хэлжээ. Өсвөр насныхан цагаачид дунд олноор байгаа учраас аюулгүй байдлаа ч давхар бодох учиртайг өгүүлжээ. Ялангуяа Голландын хилээр цагаач залуус олноор нэвтэрсэн болохыг олж тогтоосон. 14-өөс 18 насныхан сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох нь ихэсч, цагаачдын асуудал улам хүндэрсээр байгааг холбооны зүгээс тайлбарлахыг хичээсэн байна. Бүлэг танхай, гэмт хэрэг, дээрэм, зодоон зэрэг нь Европын холбооны зарим улс орондд нийгмийн таагүй байдал, гэмт хэргийн гаралт ихсэх үндэс болж байгааг онцлов. Тиймээс эдгээр хүүхдүүдийг бүртгэх, нэгдсэн нэг журам дэглэмд оруулахаар шийдвэрлэсэн байна. Цагаачид дунд 10-аас доош насны нийт 3000 гаруй хүүхэд бий гэж өнгөрсөн жил бүртгэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан