Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Умард Солонгосын тагнуулчдын удирдагчийг баривчилжээ
“Янз бүрийн мэдээлэл цуглуулж байсан” Пак Че Хуныг мягмар гарагт баривчилсныг Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ешихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр нотолжээ.

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, солонгос үндэстэн болох Умард Солонгосын тагнуулчдын удирдагч Хятад болон Өмнөд Солонгос дахь тагнуулчидтай холбоо тогтоодог байсан байна. Тэрбээр Умард Солонгосын 225 дугаар тагнуулын хэлтэс гэж нэрлэдэг хэлтсийн удирдлагаасаа тушаал авч, дараа нь тагнуулчдад тараадаг байжээ. Пак мөн мөнгө тараах ажлыг хариуцдаг байсан байна. Тэрбээр мөнгөө өгөхийн тулд Хятад, Өмнөд Солонгост байгаа тагнуулчид дээр өөрөө очдог эсвэл тэднийг Японд дууддаг байжээ. Мөн гадаадын зээлийн картыг ихээр ашигладаг байсан байна.

Киодо агентлагийн мэдээлж буйгаар, Токиогийн Цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийнхэн Пакийг өнгөрсөн зургадугаар сард хууль бусаар ажилгүйдлийн тэтгэмж авахыг оролдсоны дараа сэжиглэж эхэлжээ. Түүний гэрт нэгжлэг хийж компьютерыг нь хурааж авсан байна. Пакийн компьютероос 225 дугаар хэлтсээс өгсөн тушаал бүхий захидал, мөн нууц түлхүүрүүд, кодуудыг илрүүлжээ. Түүнд Өмнөд Солонгосын сонгуулийн өмнөх байдлыг тодруулах, зүүний байгууллагуудтай холбоо тогтоох, Умард Солонгосын үзэл суртлыг дэмжигчдийг олохыг хичээх зааварчилгаа өгсөн байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан