ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Алёнка” шоколадын бүсгүй 50 жилийн дараа

Оросын “Алёнка” шоколадыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Орос алчуур зангидсан том цэнхэр нүдтэй бяцхан охины зурагтай энэ шоколадыг хүн бүр амтархан иддэг ч энэ зургийн эзний тухай бодож эргэцүүлсэн нь хэд билээ.

Оросын чихэр амттаны том үйлдвэр “Улаан Октябрь” завод шинэ бүтээгдхүүнийхээ баглааг чимэх сонгодог зураг авахаар 1964 онд “Оройн Москва” сонинд уралдаан зарлаж.
Зураач Александр Михайлович Геренис үүнд найман сартай охиныхоо зургийг санал болгож эхнэрийнхээ авсан гэрэл зургийг илгээсэн нь түрүүлснээр түүх эхэлж.

Гэрэл зургийг үйлдвэрийн зураач Н.Маслов уран зураг болгон шоколадын баглаан дээр буулгаснаар энэ охин зөвхөн орос орон төдийгүй энэ үйлдвэрийн бүтээгдхүүнийг авдаг улс орнуудад алдаршиж .
Харин Геринасын гэр бүл, охин өөрийнхөө дүр, зургийг ашиглуулсны төлөө ямар ч шагнал урамшуулал аваагүй гэдэг.

2000 оны хоёрдугаар сард Елена Геринас хатагтай зохиогчийн эрхийн төлөө шүүхэд хандсан ч хоёр жил хэртэй үргэлжилсэн заргын эцэст үүнийг хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн гэдэг. Гэхдээ шүүх энэ бол Елена биш зүгээр оросы охины нийтлэг дүр, тэгээд ч “Алёнка”-гийн нүд цэнхэр байхад Еленагийн нүд хүрэн байна гэж үзжээ.

Мөн “Улаан Октябрь” заводынхан энэ зургийг зурсан зураач нь 40 жилийн өмнө бүтээлийнхээ шагналыг авсан, зохиогчийн эрх нь түүний нэр дээр байгаа, түүнийг хэн ч ашиглах эрхгүй гэж мэлзжээ.
Юутай ч энэ зураг үйлдвэрийн энэ бүтээгдхүүний борлуулалтад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан нь үнэн.
huurhun yuma
энэ үйлдвэр нь одоо энэ хүнд урамшууллыг хангалттай өгөх ёстой шүү дээ..
Оросууд ёстой эмээг хульхидсан юм байна даа.

0 Сэтгэгдэл
оо
төс байна аа байна
2016.02.16
2016.02.16
2016.02.16
2016.02.16