Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Япон жүжигчин сургуулилтын үеэр самурайн илдэнд өртөж нас баржээ

Японы жүжигчин Дайго Кашино тайзан дээр жүжгийн сургуулилт хийж байхдаа самурайн илдэнд өртөж шархдаад нас барсан байна.
Taito Ward студийн тайзан дээр сургууль хийж байсан 33 настай жүжигчин Кашино 73 см уртай самурай илдэнд өртөж гэдсэндээ шарх авсан нь ийм эмгэнэлт байдалд хүрлээ. Түүний тэр дор нь эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй гэж студийн төлөөлөгч мэдэгджээ.
Цагдаагийнхан ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна гээд жүжигчнийг шархдуулсан хүний нэрийг нууцалсан байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Италийн Lux в Пизе театрт тоглож байсан жүжгийн үеэр жүжигчин Рафаэль Шумахер амиа хорлох үзүүлбэр хийж байгаад өөрийгөө дүүжилж бас амиа алдах дөхсөн юм. Үзэгчдийн суудлаас эмнэлгийн боловсролтой нэгэн очиж туслалцаа үзүүлсэн ч жүжигчин долоо хоногийн дараа эмнэлэгт нас барсан юм.
1993 оны гуравдугаар сард “Хэрээ” киноны зураг авах үеэр алдарт Брюс Лигийн хүү Брэндон Ли бас гэдсэндээ буудуулан шархдаад 12 цагийн дараа эмнэлэгт нас барж байсан эмгэнэлт тохиолдол бий.

0 Сэтгэгдэл