Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Еврогийн байнгын үзэгч Шакира


Колумбын нэрт ду учин бүсгүй Шакира өөрөөсөө 10 насаар дүү Испанийн хөлбөмбөгч Херард Пикетэй амрагийн харилцаатай болсоор хоёр жилийн нүүр үзэж байна. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сүлд дууг амилуулсан бүсгүй маань тун удалгүй дэлхийн аваргын алтан медальтай найз залуутай болж амжсан. “Евро-2012” урьдчилсан шатны хэсгийн тоглолт хөшгөө нээсэн тэр цагаас Шакира Европ тивд хөл тавьж найз залуугаа дэмжсээр байна. Тэрээр “Би гэнэт л хөлбөмбөгийг мэдэрч эхэлсэн. Хөлбөмбөг бол зүгээр л бөмбөг хөөгөөд, тэнэгтээд гүйгээд байдаг эд биш. Энэ бол стратеги, тактик хосолсон оюуны тоглоом. Миний ах нар ч хөлбөмбөгийн хорхойтнууд. Харин аав минь огт сонирхдоггүй юм. Би нэртэй хөлбөмбөгчийн найз бүсгүйн хувьд энэ талаар мэдлэгтэй байхгүй бол хөөдөж орхино шүү дээ” гэж Шакира инээмсэглэн өгүүлжээ. Харин түүний найз залуу Пике “Хорватууд биднийг түгшээж байсан. Серхиод ажил мундахгүй их байсан. Пуйоль бидэнд дутагдаж байна. Бид түүнгүйгээр хэцүү байна. Гэхдээ бид байгаа хүчээрээ бүх зүйлийг даван туулахыг оролдоно. Одоо хамгийн сонирхолтой плей-офф эхэллээ” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан