Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Шерлок Холмсын тухай нэн ховор түүвэр зохиолыг санамсаргүй олжээ

Их Британийн 80 настай иргэн Уолтер Эллиот өөрийнхөө байшингийн дээврийн хонгилыг янзалж байгаад алдарт мөрдөгч Шерлок Холмсын тухай өгүүллэгүүдийн нэн ховор түүвэр зохиол олсон байна. Уолтер энэ түүврийг 50 жилийн өмнө нутгийн нэгэн яармаг дээрээс худалдаж авч байсан ч дээврийн хөндийд мартсан нь өнөөдөр асар үнэ цэнтэй болоод байгаа юм. Хэргийн учир нь энэ түүврийг 1902 онд хэвлэж буяны үйлст зориулан худалдаалсан юм байна.

Номыг зохиогчгүйгээр хэвлэсэн ч мэргэжилтнүүд түүвэрт орсон өгүүллэгүүд юутай ч Артур Конан Дойлийнх мөн гэж үзэж байна. Ном хэвлүүлэх, худалдаалах буяны ажиллагаа зохион байгуулагчдын нэрс дунд нэрт зохиолчийн нэр байгаагаас тэд ингэж үзжээ.

Энэ ховор олдворыг ойрын үед Селкерк хотод болох үзэсгэлэнд тавьж олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл