Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ордосын “монгол барби” 1000 долларын үнэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотын Баатар гэдэг өвөр монгол залуу  АНУ-ын Калифорнид урлагийн их сургууль төгсөөд эргэн ирснийхээ дараа хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлсэн нь энэ.

Тэрээр өөрийн санал нэгт 30 нөхөртэйгөө хамт “Бүтээлч” нэртэй монгол царай төрхтэй “барби” үйлдвэрлэсэн нь өнөөдөр нэг нь 1034 ам.долларын үнэ хүрч, нэг жилийн өмнө олон улсын анхны захиалгаар 600 хүүхэлдэй урлажээ.

Америкийн алдарт Барби хүүхэлдэйн хэмжээтэй энэ хүүхэлдэй мөн л гар хөл, хөдөлж, төрөл бүрийн хөдөлгөөний байрлалд оруулж болдог, хамгийн гол нь монгол үндэсний янз бүрийн хувцас, чимэглэлтэй.
Гар хийцийн энэ хүүхэлдэйн 100 гаруй төрөл загварыг тэд гаргаж зах зээлд худалдаалжээ.

“Америкт сурч байхдаа гадаадын иргэд монголын соёл, ялангуяа Чингисийн удмынхан өнөөдөр ямар хувцас хэрэглэл өмсч зүүдгийг ихэд сонирхож байгааг ажигласан. Эндээс л надад энэ сонирохолд нийцсэн хүүхэлдэй урлаж монгол соёлыг сурталчлах  санаа төрсөн” гэж Баатар ярьж байна.

“Бүтээлч” хүүхэлдэй өнөөдөр олон улсын зах зээлд хэдийнээ гарч Европ, АНУ, Япон, Өмнөд Солонгосын хэрэглэгчдэд хүрээд байна.
“Одоо бидОрдосын уламжлалт хуримын хувцас гоёлын тухай 28 төрлийн хүүхэлдэйг 480 ширхэг хийхээр төлөвлөөд байгаа” гэж Баатар хэлжээ.

0 Сэтгэгдэл
дэлгүүрээр л дүүрэн хүүхэлдэй байгаашдээ энэнээс илүү монгол нүүр царайтай сайн хийцтэй гэхдээ энэ одоо 1000 доллар хүрэхнь ч хаашаа юм бэ бас нэг юмыг даваадуулж зална гэхэд
Manaihan iimerhuu yum setgeechee. Zalhuu humuus uul ni setgelgee saitai badagdaa
ЭЛЭГ НЭГТЭН МОНГОЛЧУУД ХИЙСЭН НЬ САЙН ХЭРЭГ
Манайхаан сэтгээч сэтгээч
бид эхэлж хийх байсан юм даа. гэхдээ оройтоогүй
Хамгийн их уншсан