Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа

Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам нь 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдана.

Энэхүү наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд зохион байгуулагдах анхны арга хэмжээ болж буйгаар онцлог юм.

Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3, усанд сэлэлт гэсэн зургаан спортын төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөх юм.

Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдыг хүлээн авч, 361 брэндийн иж бүрэн хувцас гардуулан өгч, амжилт хүслээ.

845654570_1569096018584876_7797090795659127182_n

Уг үйл ажиллагаанд албаны төлөөллөөс “Дакар-2026” наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МУГД Г.Ерөөлбат болон холбоодын төлөөлөл оролцлоо.

“Дакар-2026” Залуучуудын олимпын наадам нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны бүрэн тэнцвэрийг хангах зорилт тавьснаараа онцлог бөгөөд Африк тивийн 54 ҮОХ-ны баг тамирчдын оролцоог хангажээ.

Мөн Олон улсын олимпын хороо (ОУОХ) энэхүү наадмыг зөвхөн спортын тэмцээн бус, тогтвортой хөгжил, боловсрол, соёл, залуучуудын оролцоог дэмжих дэлхийн хэмжээний платформ болгон хөгжүүлж байна.

“Дакар-2026” нь Африкийн залуучуудын өдөртэй уялдан зохион байгуулагдах бөгөөд олимпизмын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан