Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Өнөөдөр “Ай нан аа” дуулалт жүжигтэй
Э.УНДРАЛБАЯР
Шинэ цагийн Монголын соёл, урлагийн түүхэнд дуулалт жүжиг хэмээх төрөл бий болсноос хойш олон жил өнгөрчээ. “Ай нан аа” түүхэн дуулалт жүжиг амилснаас хойш дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл эл жүжиг Улаанбаатар чуулгын тайзнаа сэргээн тавигдах гэж байна. Нийслэлийн Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан “Ай нан аа” түүхэн дуулалт жүжгийг өнөөдөр, маргааш 19:00 цагт хоёрхон удаа тоглох гэж байна.

“Ай нан аа” дуулалт жүжгийн зохиолыг “Гэгээн муза” наадмын Гран при шагналт зохиолч Б.Цогнэмэх, хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгох аж.
Энэхүү жүжиг нь VIII богд Жавзандамба хутагт, да лам Цэрэнчимэд, хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн нарын Монголын түүхэн дэх шашин, төрийн зүтгэлтний ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн ачаар үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, тусгаар тогтносон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.
Эл дуулалт жүжгийн дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан болон Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглох юм. Харин туслах найруулагчаар СТА П.Урнаа, удирдаачаар СТА Д.Нямдаш ажиллаж, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглоно.

0 Сэтгэгдэл