Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ким Чен Ун: Сансрыг эзэмших нь БНАСАУ-ын стратегийн зорилт

БНАСАУ-ын боловсруулсан Сансар судлалын талаарх таван жилийн төлөвлөгөө  нь энэ орны ойрын үеийн ажлын үндсэн чиглэл, стратегийн чухал баримт бичиг болж байна гэж Умадын удирдагч Ким Чен Ун «Кванмёнсон-4» зөөгч пуужин бүтээхээр ажиллаж байгаа хэсэг эрдэмтэн мэргэжилтнийг шагнах үеэрээ хэлсэн байна. Энэ төсөл дээр ажиллаж байгаа гол гол мэргэжилтнүүдийг тэрээр БНАСАУ-ын баатар цолоор шагнаж “Алх хадуур” алтан медаль, Төрийн далбааны нэгдүгээр зэргийн одонгоор шагнажээ.
Ким Чен Уныхаар бол умард солонгосын ард түмэн дайсагнагч хүчин болоод, БНАСАУ-ын тусгаар тогтнолд халдсан түрэмгий дайны өмнө улам нэгдэн нягтрах ёстой гэнэ.
Энэ оны эхний хоёр сард тус улс цөмийн зэвсэг туршиж, сансарт пуужин хөөргөсөн нь  дэлхий нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч тус улс энэ бүхнийгээ улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө хийж байгаа гэж тайлбарласаар байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан