Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
”The Light within” дуу ”Beehype”-ийн шилдэг дууны жагсаалтад бичигдлээ
Э.ГАНЦЭЦЭГ

Машины гаражнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, Монголын хөгжмийн, тэр дундаа амьд хөгжмийн ертөнцөд шинэ дуугаралт, өөрсдийн гэсэн өнгө төрх,  орон зай бий болгож чадсан хамтлаг бол “The Colors”. Амьд хөгжмийн инди рок урсгал чиглэлээр зургаа дахь жилдээ уран бүтээлээ туурвиж буй “The Colors” хамтлагийн “The Light within” дуу “Beehype” сэтгүүлийн 2015 оны шилдэг 150 дууны жагсаалтын 26 дугаарт бичигджээ.

Тус сэтгүүлээс жил бүр гаргадаг эл жагсаалтыг хөгжмийн мэргэжлийн сэтгүүлчид тодруулдгаараа ижил төрлийн жагсаалтуудаас онцлогтой.

Монгол хамтлагийн дуу тус жагсаалтад анх удаа бичигдсэн нь энэ. Beehy.pe сайт энэ тухай онцлоод, хамтлагийн дуучин Г.Тогтууны дуугаа амьдруулах хийгээд үзэгчдэд хүргэж байгаа гайхалтай авьяас чадварыг ч үнэлсэн байна.

“The Colors” хамтлаг 2010 оноос уран бүтээлээ туурвиж, 2012 онд “Ecotone 2012” хөгжмийн фестивалийн тэргүүн байрт шалгарч олонд танигдсан гэж болно.
Хэдхэн сарын өмнө өлгийдөн авсан “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” анхны цомогт нь funk стилийн дуунууд зонхилжээ.

 Тэдний анхны цомог худалдаанд cd болон download card хэлбэрээр гарч, мөн Itunes, Amazon зэрэг 40 гаруй онлайн худалдааны дэлгүүрээр худалдаалагдаж буй юм.Хамтлагийн залуус хоёр дахь цомгийн ажилдаа оржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан