Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Умард Солонгос олзолсон хөлөг онгоцоо АНУ-д хэзээ ч буцааж өгөхгүй

БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгахыг АНУ-ын Колорадо мужийн эрх баригчид Ерөнхийлөгч Барак Обамад уриалсны хариуд Умард Солонгосын тал 1968 онд олзолж авсан “Пуэбло” хөлөг онгоцыг хэзээ ч эргүүлэн өгөхгүй гэж мэдэгдсэнийг тус улсын төв хэвлэл “Нодон синмун” сонин мэдээллээ.

Колорадо мужийн хууль тогтоогчид энэ хөлгийг солонгосчууд саатуулан олзолсон нэгдүгээр сарын 23-ныг Пуэблогийн  өдөр болгон жил бүр тэмдэглэж байх, хөлгийг эргүүлэн авахын тулд БНАСАУ-д шахалт үзүүлэхийг Барак Обамагаас хүссэн юм.

Колорадо мужийн Пуэбло хотын нэрийг өгсөн, Тэнгисийн цэргийн тагнуулын энэ хөнгөн хөлгийг 1968 оны нэгдүгээр сарын 23-нд Солонгосын Ардын армийн хилчид өөрийнхөө усан хилийн орчмоос саатуулан олзолсон юм. Тэр үеэр хөлгийн багийн нэг гишүүн амь үрэгдэж, 82 хүнийг нь баривчилсан ч 11 сарын дараа суллаж АНУ-д хүлээлгэн өгсөн байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн бүрэлдхүүнд өнөө хүртэл бүртгэлтэй байгаа энэ хөлгийн тухайд “Нодон синмун” сонин “Тагнуулын цахилгаан тоног төхөөрөмж, нууц баримт бичиг, манай усан хилд нэвтэрч баатарлаг цэргүүдэд олзлогдсон хөлөг онгоцыг хэзээ ч эргүүлэн өгөхгүй” гэж бичжээ. Мөн “манай бүгд найрамдах улсын тусгаар тогтнолд халдсан хэн бүхэнд ийм хайр найргүй цохилт өгөх болно” гэсэн байна.

48 жилийн өмнө Умардынхны олзолсон Пуэбло хөнгөн хөлөг онгоц өнөө хүртэл Пеньян хот дахь Тэдонган голын эрэг дээр зогсч БНАСАУ-ын “америкийн империализмыг ялсны бэлгэ тэмдэг, үзмэр болж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан