Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сирид гал зогсоох хэлэлцээрийг АНУ нийтэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярихдаа  Сирид гал зогсоох талаар тохиролцож энэ дагуух хэлэлцээрийг АНУ-ын Төрийн департамент нийтэлсэн байна.
Энэ хэлэлцээр ёсоор бол Сирийн нутагт байлдааны ажиллагаанд оролцож байгаа бүх тал “Лалын улс” болон “Ан-Нусарын фронт” бүлэглэлүүд хоёрдугаар сарын 26-ны үд дунд буюу орон нутгийн цагаар 13,00 цагаас өмнө  гал зогсооно гэж батлах ёстой юм байна.

“Байлдааны ажиллагааг зогсоох ажил бүхэлдээ Дамаскийн цагаад 2016 оны хоёрдугаар сарын 27-ны 00,00 цагт эхэлнэ” гэж баримт бичигт заажээ.
Энэ хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын цэргийн нисэх хүчин, Сирийн цэргийн нисэх хүчин ч бас сөрөг хүчний байрлалд агаараас цохилт өгөхөө бас зогсоох юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихдаа Сирид гал зогсоох тухай Москва, Вашингтоны энэ хэлэлцээрийг “олон жилийн цус урсгасан дайн, хүчирхийллийг” зогсоох “бодит боломж” гэж нэрлэсэн байна.

Путин бас Сирийн талаарх АНУ, ОХУ-ын хамтын ажиллагаа нь бусад улс орнуудад терроризмтой тэмцэх үлгэр жишээ болно гэж тэмдэглэжээ.

Харин Сирийн чөлөөт арми “Ярмукийн арми”-ийн тэргүүн Башар Аз-Зоуби Сирид гал зогсоох тухай Орос, АНУ-ын энэ хэлэлцээр нь Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон түүний оросын холбоотны зүгээс сөрөг хүчин террористуудын байрлал руу дайрах дайралтаа үргэлжлүүлэхэд нь хаалт болох байх гэсэн байна. Сирийн сөрөг хүчин, алан хядагч “Лалын улс” бүлэглэлийн байрлал нь тун ойрхон учраас засгийн газар, оросын холбоотны дайралт нь сөрөг хүчинд аюул учруулна гэж тэрээр ингэж хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан